Гадаад хэлний орчуулга (Англи)
ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА (АНГЛИ)
БАКАЛАВР
Англи хэл, соёлын мэдлэгтэй, орчуулгa судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх, төрөлх хэлнээс гадаад хэлрүү, гадаад хэлнээс эх хэлрүү мэргэжлийн түвшинд орчуулга хийх чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй боловсон хүчин бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийг сонгосноор та юуг сурах вэ?
- Англи хэлний олон улсын стандартын С1 түвшний мэдлэг
- Англи хэл, англи хэлээр яригч орнуудын соёлын онол, практик хосолсон суурь мэдлэг
- Англи хэлнээс төрөлх хэл уруу орчуулах чадвар
- Төрөлх хэлээс англи хэл уруу орчуулах чадвар
Хөтөлбөрийн онцлог:
- Тус хөтөлбөр нь үндэсний хэмжээнд хоёр дахь удаагаа БМИҮЗ – өөр магадлан итгэмжлэгдсэн.
- Олон улсын стандартад нийцсэн англи хэлний өндөр ур чадварыг эзэмшүүлдэг.
- Багшийн хөтөлбөрийн нэмэлт багцыг судалсанаар англи хэлний багш, орчуулагчийн хос мэргэжлээр төгсөх боломжтой.
- Олон улсын IELTS, iBTTOEFL зэрэг стандарт шалгалттыг амжилттай өгөх бэлтгэл хангагдана.
- Сонгох хичээлүүдийг багцаар судалсанаар хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг олж авах, хөрвөх чадвартай болно.
- Амжилттай суралцаж буй манлайлагч оюутан Honor хөтөлбөрт хамрагдаж, богино хугацаанд магистрын зэрэг хамгаалах боломжтой.
Тавигдах шаардалага
- Бакалаврын хөтөлбөрт элсэгч нь бүрэн дунд боловсрол буюу түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн байна.
- Элсэгч нь сүүлийн 2 жилийн хугацаанд Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгч тухайн жилийн “ХИС – ийн элсэлтийн журам”-д заасан онооны шаардлагыг хангасан байна.
- Тухайн хөтөлбөрөөр элсэгч нь хамгийн багадаа 2 хичээлээр ЭЕШ өгсөн байх бөгөөд I шалгалтаар монгол хэл, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл гэсэн 3 хичээлийн аль нэгийг заавал өгч, 410 – аас дээш оноо авсан байна. II шалгалтын хувьд мөн босго оноо 410 – аас дээш байх бөгөөд I шалгалтад тооцуулсанаас өөр ямар нэгэн хичээлээр шалгалт өгсөн байх ёстой.
- Бакалаврын элсэгчид тавих нэмэлт шаардлага, элсэлтийн зохион байгуулалтын асуудлыг “ХИС – ийн элсэлтийн журам” – аас дэлгэрүүлэн харж болно.
Ажлын байр
- ЕБС, сургалтын төвүүдэд гадаад хэлний багш
- Бизнесийн болон бизнесийн бус байгууллагуудад орчуулагч
- Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудад хөтөч, тайлбарлагч
- ОУ – ын байгууллага, төслийн байгууллагуудад гадаад харилцааны ажилтан, орчуулагч
- Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдуудад орчуулагч
- Бизнесийн болон бизнесийн бус байгууллагуудад гадаад харилцааны албанд ажилтан
- Бие даан орчуулгын төв ажиллуулах
Мэргэжлийн хичээлүүд:
Хэлний онол I, II
Ажил хэргийн англи хэл
Орон судлал
Бичих ур чадвар I,II
Гадаадын уран зохиол
Хэл шинжлэлийн удиртгал
Мэргэжлийн ёс зүй
Орчуулгын дадлага
Бизнес эдийн засгийн орчуулга
Албан бичгийн орчуулга
Аялал жуулчлалын орчуулга
Орчуулгын онол
Бичгийн орчуулга I,II
Гадаад хэл III – VI (Англи)
Олон улсын стандарт тест /IELTS/
Олон улсын стандарт тест /iBTTOEFL/
Орчуулга ба найруулга зүй
Багш нар
Course Features
- Нийт судлах хичээл 23
- Дадлага ажил 0
- Хугацаа 4 жил
- Цол Бакалавр
- Хэл Монгол Англи
- Элссэн 0
- Диплом Yes
-
Судлах хичээлүүд