СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
БАКАЛАВР
Орчин үеийн шинжлэх ухааны ололт, технологийн хөгжил дэвшил нь улс үндэстэн хооронд урьд өмнө байгаагүй өргөн хүрээнд холбогдох, харилцах, мэдээлэл солилцох боломжийг нээж байна. Үүнийг даган олон соёл хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, мэдлэг солилцоо амжилттай үр дүнтэй байхад мэргэжлийн гадаад хэлний орчуулга гол тулгуур болж байна.
Хөтөлбөрийн онцлог
Европын олон хэлний суурь хөтөлбөрийн стандарт CEFR
Common European Framework of Reference for Languages /CEFR/ бол гадаад хэлний чадварыг тодорхойлох олон улсын стандарт үзүүлэлт бөгөөд дараах түвшинтэй:
- Basic A1, A2 (IELTS 1.0-3.0; TOEFL 0- 34)
- Independent B1,B2 (IELTS 3.5-6.0; TOEFL 35-78)
- Proficient C1, C2 (IELTS 7.0-9.0; TOEFL 79-120)
Уг стандарт нь тухайн гадаад хэлээр сургалт явуулж буй сургалтын байгууллага, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн чанарыг олон улсад тодорхойлох нэгдсэн шалгуур болдог.
- Мэргэжлийн өндөр ур чадвар туршлагатай судлаач багш нар
- Хэлний хичээлийн кредитийг дүйцүүлэх боломж
- Солонгос хэлний TOPIK шалгалтад бэлтгэх сургалт
- Сонгон судлах хичээлээр 2 дахь мэргэжлийн чиг баримжааг олж авах боломж
- Олон улсын стандарт бүхий гадаад хэлний лаборатори САНАКО
- Мэргэжлийн дадлага хийх гэрээт байгууллагууд
- Намъянжүгийн боловсролыг дэмжих сангийн сургалтын төлбөрийн тэтгэлэг
- Яруу найрагч Ли Юүшигийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг
- Коrea Foundation, Жүнан Их Сургууль (Chung-Ang University)-ийн профессор багш нарын онлайн сургалт
Элсэхэд тавигдах шаардлага
- ЭЕШ 1: Гадаад хэл, Монгол хэл (аль нэг нь) 480 ба түүнээс дээш оноо;
- ЭЕШ 2: Математик, Нийгэм судлал, Гадаад хэл, Монгол хэл (аль нэг нь) 480 ба түүнээс дээш оноо
Тайлбар:
- ЭЕШ 1 хичээлийн хувьд тооцуулсан оноог ЭЕШ 2 хичээл дээр давхардуулан тооцохгүй.
- Багш-Орчуулагч хос мэргэжлийг мэргэжлийн түвшинд эзэмших сонголт бий.
Мэргэжлээрээ ажиллах боломжтой ажлын байр
- Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтэн
- Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдад орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтэн
- Төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод орчуулагч, төслийн зохицуулагч
- Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага, аялал жуулчлалын байгууллагуудад менежер, орчуулагч
- Багш, судлаач
Хөтөлбөрийн агуулга
Нийт судлах кредит 120:
- Ерөнхий суурь хичээл 36 кредит
- Мэргэжлийн суурь хичээл 30 кредит
- Мэргэжлийн хичээлүүд 54 кредит
Солонгос хэлийг олон улсын C1 түвшинд эзэмшин, солонгос улсын түүх, газарзүй, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, бизнес, техник технологийн хегжил, соёл, зан заншил, сэтгэлгээний ижил төстэй болон ялгаатай талуудыг танин мэдсэнээр соёл хоорондын харилцаанд гарах саад бэрхшээлийг даван туулах, бүх хэлбэрийн яриаг сонсож ойлгох, бүтцийн болон хэлзүйн хүнд бичвэрийг уншиж ойлгох, яриа, хэлэлцүүлэгт оролцож хэлц үг, ярианы хэллэгийг хэрэглэж санаагаа оновчтой илэрхийлэх, захидал, тайлан, өгүүлэл зэргийг стандартын дагуу бичих цогц чадамж эзэмшихээс гадна, найруулгазүйн анализ хийн, эх ба орчуулгын зохиолын агуулга, найруулгын өнгө аяс, уран яруу хэрэглүүрүүдийг нягт задлан шинжлэх аргад суралцана.
Мөн аливаа асуудалд бие даасан, олон урьгалч үзлийн үүднээс тодорхой үндэслэлтэй, шүүмжлэлт байр сууринаас хандаж сурах, өөрийн үзэл бодлыг оновчтой нотолгоотой үнэн, зөв илэрхийлэх чадварыг эзэмшихээс гадна, судалгааг бие даан гүйцэтгэх, багаар хамтран ажиллах, харилцааны ур чадварт суралцаж, аливаа нөхцөлд уян хатан, дасан зохицох чадвартай болж, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, эерэг бүтээлч хандлага төлөвшүүлнэ.
Бүртгэл явагдаж байна.
Course Features
- Нийт судлах хичээл 32
- Дадлага ажил 0
- Хугацаа 4 жил
- Цол Бакалавр
- Хэл Монгол Англи
- Элссэн 154
- Диплом Yes
-
Судлах хичээлүүд
- Гадаад хэл заах, суралцах аргазүй Copy Copy Copy
- Технологид суурилсан сургалтын арга зүй Copy Copy Copy
- Багшлах дадлага I Copy Copy Copy
- Багшлах дадлага II Copy Copy Copy
- Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй Copy Copy Copy
- Сургалтын хөтөлбөр судлал Copy Copy Copy
- Боловсрол судлал Copy Copy Copy
- Тусгай хэрэгцээт боловсрол Copy Copy Copy
- Хэлний онол I Copy Copy Copy
- Хэлний онол II Copy Copy Copy
- Орон судлал Copy Copy Copy
- Гадаадын уран зохиол Copy Copy Copy
- Бичих ур чадвар (academic writing) Copy Copy Copy
- Ажил хэргийн гадаад хэл Copy Copy Copy
- Олон улсын стандарт тест (IELTS, TOEFL) Copy Copy Copy
- Мэргэжлийн ёс зүй Copy Copy Copy
- Хэл шинжлэлийн удиртгал Copy Copy Copy
- Гадаад хэл I Copy Copy Copy
- Гадаад хэл II Copy Copy Copy
- Гадаад хэл III Copy Copy Copy
- Гадаад хэл IY Copy Copy Copy
- Гадаад хэл Y Copy Copy Copy
- Гадаад хэл YI Copy Copy Copy
- Орчуулгын онол Copy Copy Copy
- Бичгийн орчуулга I ( гадаад-монгол) Copy Copy Copy
- Бичгийн орчуулга II ( монгол-гадаад) Copy Copy Copy
- Албан бичгийн орчуулга Copy Copy Copy
- Орчуулга ба найруулга зүй Copy Copy Copy
- Орчуулгын дадлага (үйлдвэрлэлийн) Copy Copy Copy
- Бизнес эдийн засгийн орчуулга Copy Copy Copy
- Аялал жуулчлал, хөтөчийн орчуулга Copy Copy Copy
- Сургалтад ашигладаг програмууд Copy Copy Copy