“SMART BALANCE LITE” САНХҮҮГИЙН ПРОГРАМЫГ СУРГАЛТЫН ЗОРИУЛАЛТААР, АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР АШИГЛАХ ЭРХТЭЙ БОЛЛОО
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2021 оны 12 сарын 10-ны өдөр “Смарт Ложик” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцагчид “Smart Balance Lite” санхүүгийн програмыг сургалтын зориулалтаар, албан ёсны зөвшөөрөлтэйгээр ашиглах эрхтэй боллоо.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн суралцагчдыг дэмжин ажилласан Смарт Ложик компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
ХИС-ийн захиргаа
2021.12.13