“Young Psychologist-2016” Эрдэм шинжилгээний хуралд Хүмүүнлэгийн оюутан тэргүүллээ
ХИС-ийн сэтгэл судлалын ангийн оюутнууд, S-R клубээс зохион байгуулдаг “Залуу сэтгэл судлаач” эрдэм шинжилгээний хурал дөрөвдүгээр сарын 25-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Монгол улсад сэтгэл судлалын чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа залуу сэтгэл судлаачдын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний бүтээлийн стандарт түүний ач холбогдлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх, сэтгэл судлаач оюутнуудыг чадавхижуулах зорилгоор дөрөв дэх жилдээ болж байгаа аж.
Энэ удаагийн хуралд МУИС, ХИС, АШУҮИС-ийн оюутнууд оролцсон бөгөөд нийтдээ арван таван бүтээл ирснээс хоёрдугаар шатанд арван бүтээл шалгарч оюутнууд илтгэлээ тавьжээ. Энэ жилийн шалгарсан бүтээлүүд боловсролын тал руу илүү чиглэж, хөгжлийн бэрхшээлтэй болон тэдний асран хамгаалагч нарын сэтгэл зүйн онцлогийг тусгасан байлаа.
“Зөгнөлт төрлийн зохиол унших нь эмпатид нөлөөтэй болох нь /Өсвөр насны хүүхдүүдийн жишээн дээр/” сэдвээр ХИС сэтгэл судлал-IV ангийн оюутан Б.Цэндзэсэм тэргүүлж, дэд байрыг “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хувь хүний хэв шинж, сэтгэл зүйн шинжийг судалсан нь” МУИС-ийн оюутан А.Тайванжаргал, гутгаар байрыг “Оюун ухааны хөгжлийн тусгай хэрэгцээтэй хүүхдийн сэтгэхүйн өвөрмөц онцлогт багшийн заах арга нөлөөлж байгаа талаарх судалгаа” МУИС сэтгэл судлал-III ангийн оюутан М.Пүрэвсүрэн нар хүртсэн бол шагналт байрт ХИС-ийн Сэтгэл судлалын III ангийн оюутан Г.Анхбаяр шалгарчээ.